
Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны төлөөлөл, Төв цэнгэлдэх хүрээлэн, МҮБХ-ны удирдлагууд, бөхчүүдийн төлөөлөл цуглаж, шинээр дэвссэн сайжруулсан зүлэг болон баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар өчигдөр уулзалт хийлээ.
Хиймэл зүлгийн халтиргаа гулгаа болон чанарын тал дээр бөхчүүд байр сууриа илэрхийлж байна. Өнгөрсөн жилийн зүлэгтэй харьцуулахад халтиралтын эсрэг эко дүүргэгч материалтай, манай улсад ашиглагдаж буй хамгийн сайн чанар стандартынх (Өмнөговь Цогтцэций суманд 2024 онд хийгдсэн наадмын талбайн зүлэг) гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан илэрхийллээ.
Мөн энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Нийслэлийн удирдлагууд болон Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Төрийн шагналт, МУУГЗ Н.Наранбаатар болон зохион байгуулах хорооны төлөөлөлтэй уулзаж, баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны үеэр тулгардаг зарим асуудлуудын талаар санал солилцож нэгдсэн шийдэлд хүрчээ.
Бөхчүүдийн төлөөлөл Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл хийлээ | ||
Үзсэн: 180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.