Шүүхийн ёс зүйн хороо шүүгчтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлын 90 хувийг шийдвэрлэхээс татгалзсан байна. Учир нь иргэдээс шүүгч шударга бус шийдвэр гаргасан гэх гомдол хамгийн их ирүүлдэг байна. Үүнийг хянаж тогтоох байгууллага нь Шүүхийн ёс зүйн хороо биш гэж тус байгууллагаас мэдэгдлээ. Харин шүүхийн ёс зүйн хороонд тухайн шүүгч иргэдтэй бүдүүлэг харьцсан, олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан зэрэг гомдлыг хянаж шийдвэрлэдэг аж.
Иргэд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгч шударга бус шийдсэн гэж үзвэл 14 хоногийн хугацаанд давж заалдах шатны шүүхэд хандах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүхдээ хандалгүй шууд Шүүхийн Ёс зүйн хороонд гомдол гаргаснаараа, хугацаа алдаж, шүүхийн шийдвэрээ зөв, бурууг тогтоолгох боломжгүй болдог гэж байлаа. Тиймээс цаашдаа энэ ялгааг таньж, мэдэн анхаарах хэрэгтэй байгааг салбарынхан хэлсэн юм. Үүнээс гадна шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлоо Монголын Хуульчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд гаргах хэрэгтэй гэж байлаа. Байгуулагдаад жил болж байгаа тус хороо нь иргэдийн өгсөн гомдлыг ирэх 11-р сараас эхлэн хянаж, шийдвэрлэх юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Хурд" агентлагийн бэлтгэснээр хүргэж байна.
| Шүүгчийг иргэдтэй бүдүүлэг харьцсан гэж үзвэл ёс зүйн хороонд хандаж болно | ||
| Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.