
Сүүлийн жилүүдэд бороо их орсон үед үерийн усаар дамжиж суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ. Иймд иргэд, олон нийт та бүхэн дараах зөвлөмжийг дагаж эрсдэлээс сэргийлээрэй.
Анхаарах зүйлс
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Хүүхдийн тоглоом болон тэрэг гэх мэт зүйлсийг шалгах
- Могойтой таарвал чимээ гаргахгүй огцом хөдөлгөөн хийхгүй байх
- Ой мод бут сөөг хад асгатай газраар явахдаа урт түрийтэй гутал өмд савхин бээлий өмсөх
Хазуулсан тохиолдолд
- Тайван байх хөдөлгөөнөө багасгах
- Шархыг хөдөлгөхгүйгээр доош унжуулах
- Даруй эмнэлгийн тусламж авах
- Шарх руу хөргөх зүйл тавих /Мөс хүйтэн даавуу/
- Хэзээ ч сорж болохгүй, зүсэж болохгүй
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бамбай хоншоорт хортой могойнд хатгуулахаас сэргийлье | ||
Үзсэн: 149 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.