
“Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадамд үзэсгэлэн, худалдаагаа гаргах үндэсний үйлдвэр эрхлэгчийн мандатыг өнөөдөр олголоо. Энэ үеэр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Ерөнхий менежер М.Сувд-Эрдэнэ “Үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүд барааны өнгө үзэмж, чанараас гадна өрөлт, барааны нөөцийг хангаж байх хэрэгтэй. Энэхүү үзэсгэлэн худалдаа иргэд, худалдан авагчдад замбараагүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Даншиг наадмаа дотоодын төдийгүй гадаад аялагч, жуулчид монголын өв соёл, гар урлал, үндэсний урыг сонирхох гэж ирдэг. Тиймээс барааны өрөлт, нөөц, өнгө үзэмжид онцгой анхаарах хэрэгтэй” гэдгийг дүүргийн мэргэжилтнүүдэд сануулав.
Үзэсгэлэн, худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүдийг дүүрэг бүрд бүртгэл хийж, гар өргөдөл, барааны танилцуулгыг хүлээн авсан. Өнөөдөр тэдгээр өргөдөл, танилцуулгуудыг үндэслэн нийслэл, дүүргийн албан хаагчид хуралдан, сонгон шалгаруулалт хийж, сонгогдсон аж ахуйн нэгжүүдийн “Даншиг” наадамд оролцох эрхийн мандатыг дүүрэг бүрд олгожээ.
Даншиг наадамд оролцох компаниудын мандатыг олголоо | ||
Үзсэн: 180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.