
Нийслэлийн Өргөө амаржих газрын дэргэдэх цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо. Тус цэцэрлэг нь Нийслэлийн Боловсролын газрын байгууллагын дэргэдэх гучин нэгдэх цэцэрлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувьд анхдагч, эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх гуравдах цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэгт Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчдын хүүхдүүд суралцана.
Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүй хөгжил, боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй явдал юм. Энэхүү цэцэрлэгийг бүтээн байгуулахад санхүүгийн дэмжлэгээр үнэтэй хувь нэмэр оруулсан “Айвико” ХХК тарилгын шингэний үйлдвэр, болон “Хангай” Ротари Клубийн хамт олонд эмч, эмнэлгийн ажилтнууд мөн ирээдүйд суралцах багачуудынхаа өмнөөс Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н. Батсайхан талархсанаа илэрхийлсэн.
Нийслэлийн Өргөө амаржих газрын дэргэдэх цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо | ||
Үзсэн: 157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.