Шууд Chart

2025 онд нийт 8702 иргэнд 961.6 газар өмчлүүлнэ

2025-06-25 15:40:42

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2025.06.25)-ийн хуралдаанаар “Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 119 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан баталлаа.
 
Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор “Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталсан.
 
Тухайн үед Завхан, Ховд, Сүхбаатар аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаагүй, хурлын тов тодорхойгүй байсан тул тус тогтоолд дээрх 3 аймгийн өмчлөлийн санал тусгагдаагүй.
 
Тэгвэл Завхан, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 03 дугаар сарын 28, 31-ний өдрүүдэд хуралдаж, 2025 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтын саналаа ирүүлсэн болно. Харин Сүхбаатар аймгийн хувьд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэж байгаатай холбогдуулан өмчлөл төлөвлөөгүй байна.
 
Иймд Завхан, Ховд аймгийн нийт 158 иргэдийн газар өмчлөх нөхцлийг хангах үүднээс давхцал, зөрчилгүй газрын байршлыг Засгийн газрын 119 дүгээр тогтоолын хавсралтад нэмж тусгасан бөгөөд улсын хэмжээнд нийт 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлэх боломж бүрдэж байна гэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас мэдээллээ.

2025 онд нийт 8702 иргэнд 961.6 газар өмчлүүлнэ  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй