
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байна.
Уг хуульд нийцүүлэн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Төрийн үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлөх, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах зорилгоор яамдын газар, хэлтсийг нэгтгэх, чиг үүрэг давхацсан, шаардлагагүй нэгжийг хасах зэргээр яамдын бүтцийг цомхон, оновчтой тогтоох зарчмыг баримтлан нэгжүүдийг 31 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр удирдах албан тушаалтны тоо мөн 31 хувиар буурч байна.
ЗГ: Яамдын нэгжийг цөөлснөөр удирдах албан тушаалтны тоо 31 хувиар буурна | ||
Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.