Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина

2025-06-26 10:39:56

Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд сүүлийн найман сар судалгаа хийж 90 байршилд их багтаамжийн зогсоол барих төлөвлөгөөг боловсруулаад байна. Үүнээс эхний 40 байршилд ажлыг эхлүүлэх бөгөөд эдгээр байршилд нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон дүүргүүдийн холбогдох албаныхан ажилласан юм.


Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “НЗД-аас өгсөн үүргийн дагуу хороодын Засаг дарга нартай уулзаж, иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан авто зогсоолыг барихаар төлөвлөж байна. Төлөвлөгөөт 90 байршил болон үүнээс чухалчилж буй 40 байршилд иргэдийн саналаар авто зогсоолууд барина. Одоогоор Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 86 дугаар цэцэрлэг орчимд баригдах зогсоолын талбай дээр ажиллаж байна. Энэхүү зогсоол барих талбай сургууль, цэцэрлэг болон орон сууцны хороолол дунд байдаг учраас Баянгол дүүрэгт барих зогсоолуудаас хамгийн түрүүнд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2500 ам.метр талбайтай энэ байршилд хувийн хэвшлийн компанитай хамтарч иргэдийн саналд нийцсэн автомашины зогсоолыг барина” гэв.



Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүргийн хэмжээнд албан ёсны бүртгэлтэй 120 мянган автомашин байдаг боловч нийт 37 мянга гаруй автомашины багтаамжтай зогсоолтой. Гурван машин тутмын нэгд нь зогсоол ноогдож байна гэсэн үг. Тиймээс иргэдийн саналд үндэслэн үе шаттайгаар шаардлагатай зогсоолуудыг нэн түрүүнд барих хэрэгтэй. Мөн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Билэг” их дэлгүүр орчимд 2644 ам.метр талбай 2003 оноос хойш ашиглагдаагүй. Тухайн байршилд дээрээ ногоон байгууламжтай далд зогсоол хийх талаар хорооны иргэдийн санал, хүсэлт гарсан байгаа” гэлээ.




Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй