
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын баруун хойд талд байрладаг орон сууцны хорооллууд социализмын үеийн төлөвлөлттэй учраас зогсоол хүрэлцээгүй болсон. Энэ байршилд нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон холбогдох албаныхан ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд зогсоолын хүрэлцээ маш бага, хотын төвд байршилтай учраас автомашины ачаалал ихтэй. Тиймээс “Зогсоол” хөтөлбөрийн хүрээнд нэн түрүүнд шаардлагатай зогсоол барих 40 байршлын нэгээр энэ хэсэг нэрлэгдэж байна. Мөн энэ хэсэгт хэд хэдэн хувийн хэвшлийн компаниуд нийтийн эзэмшил газарт хаалт хийж, төлбөртэй зогсоол байдлаар ашиглаж байгаа зөрчил харагдлаа. Бид НХШГ-т хандаж тухайн зөрчлүүдийг арилгуулж, орлогын 40 хувийг Авто замын санд тушаах гэрээ хийнэ” гэлээ.
ЧД-ийн 5 дугаар хорооны орон сууцны хорооллуудын зогсоолын хүртээмжийг сайжруулж, шинээр ил зогсоол барина | ||
Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.