
ОБЕГ-аас ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 129 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44,1 хувь нь өссөн дүнтэй байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 63.659 га, хээрийн 576.262 га талбай нийт 639.921 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.26/ 11:00 цагийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Хазай”, “Орос даваа” гэх газруудад гарсан. Одоогийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд нийт 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагааг зохион байгуулж байна.
Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах анги, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөгөвь, Дундговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Архангай аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа. Мөн улсын хэмжээнд онцгой байдлын 420 алба хаагч, 25 автомашин, зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэг, 243 иргэн 53 автомашинтай нийтдээ 663 хүн, 78 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Улсын хэмжээнд 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.