Шууд Chart

Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана

2025-06-26 17:21:14

Хилийн боомтууд долдугаар сард ажиллах, түр хаах мэдээллийг хүргэж байна. Тухайлбал Монгол-Оросын авто замын хилийн боомтууд буюу Тэс, Боршооо, Арцсуурь, Ульхан, Цагааннуур, Ханх нь долдугаар сарын 10-15-ны үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон долдугаар сарын 16,17-ны өдрүүдэд түр хаах юм байна.

Монгол-Хятадын авто замын хилийн боомт буюу Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтууд долдугаар сарын 11-15-ны үндэсний их баяр наадмын өдрүүдэд түр хаана.

 


Хилийн боомтууд долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй