Аж ахуй нэгж газруудын хаяганд тавих нэгдсэн шаардлагыг холбогдох газраас гаргалаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн захирамжаар энэ сарын 19-нөөс эхлэн аж ахуй нэг газруудын гаднах хаягыг нэгдсэн стандартанд оруулах шийдвэр гарчээ. Шийдвэрийн дагуу тухайн байгууллага хамгийн түрүүнд гаднах хаягаа монгол крилл үсгээр бичих шаардлагатай. Харин гадны байгууллагуудтай хамтран ажилладаг, зайлшгүй ангилаар бичих шаардлагатай аж ахуй нэгжүүд хаягаа монголоор бичиж, доод талд нь ангилаар мөн бичиж болох ажээ.
Уг захирамж гарсан өдрөөс эхлэн мөрдөгдөх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд мөнгөн торгуул ноогдуулах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хариуцлага тооцох юм байна.
| Гаднах хаягаа монгол крилл үсгээр бичээгүй бол торгоно | ||
| Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.