
Монгол Улсад Нотариатын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн өдөр, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд төрийн нэрийн өмнөөс гэрчлэх чиг үүргээ хэрэгжүүлж, аливаа эрсдэлээс иргэд, байгууллагыг урьдчилан сэргийлэх, хуулийн байгууллагын ачааллыг багасгахад шинэ технологи, инновацад тулгуурласан үйлчилгээг үзүүлж, эрх зүйн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж буй салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа.
Түүхэн ойн энэ өдөр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Бавуугийн Энхтуяа, Цэрэндоржийн Оюунчимэг, Норовын Алтанцэцэг, Хавдалхазын Маярагүль, Чулууны Ундрах, Нэмэхжаргалын Оюун нарыг, Алтан гадас одонгоор Жадамбаагийн Наранцацрал, Ивановын Долгорсайхан нарыг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Долгорхүүгийн Болдбаатар, Шижирбаатарын Алтай, Лувсандагвын Буддорж нарыг тус тус шагналаа.
Мөн “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” шагналаар Пүрэвдоржийн Золжаргал, Билгээгийн Золзаяа, Баттөмөрийн Нандинцэцэг, Жанчивын Мөнхжаргал, Сүхбаатарын Сайнбаяр, Лхагважавын Саруултуяа нарыг “Хүндэт натариатч”-аар Балдангийн Шатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Нотариатын Танхимын Ерөнхийлөгч Дилшод Ашуров, Пүрэвдоржийн Цэцэгмаа, Хомбоогийн Болормаа нарыг шагналаа.
Монгол Улсад Нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өдөр салбарын шилдгүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа | ||
Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.