
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос долоодугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.
-Долоодугаар сарын 11-12-нд Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний Их баяр наадам хүчит 512 бөхийн брилдаан, Төв цэнгэлдэх хүрээлэнд,
-Долоодугаар сарын 13-нд Уяачдын наадмын бөхийн барилдаан ба Улсын баяр наадамд шөвгөрсөн Улсын цолтой бөхчүүдэд чимгийн үнэмоэх гардуулах үйл ажиллагаа. Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт
-Долоодугаар сарын 19-нд Авто тээврийн 100 жил 128 бөхийн барилдаан (Түрүү бөх авто машин, үзүүр бөх 30 сая, их шөвөг 10 сая) Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт
-Долоодугаар сарын 26-27-нд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан (Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин) Арвайхээр хотод.
-Долоодугаар сарын 29-30 -нд Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан ( Түрүү бөх Лексус 600, үзүүр бөх 2 өрөө байр ) Улаангом хотод.
Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь | ||
Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.