Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр энэ жил иргэдээс ирсэн галын дуудлага өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 30 хувиар буурчээ. Энэ нь иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж байгаатай холбоотой гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн энэ байдлыг сайжруулахын тулд нийслэлийн бүх дүүрэгт гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулна гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Ч. Намсрайжав хэллээ. Үүний хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн хороодын засаг дарга болон хэсгийн ахлагч нарт Гамшгаас урьдчилан сэргийлэх талаар сургалт, зөвлөгөө өглөө.
| Бүх дүүргүүдэд гамшгаас хамгаалах сургалт явуулна | ||
| Үзсэн: 1289 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.