Шууд Chart

Түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

2025-06-28 10:17:01

Улсын хэмжээнд 2025 оны 06 дугаар сарын 27-ны 22:00 цагийн байдлаар нийт 13 түймрийн дуудлагатай байгаагаа Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Хоорондын ам”, “Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 6 ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа. 

Харин Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Алтанбулаг сумдад гарсан 7 ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 431 алба хаагч, 33 автомашин, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 323 хүн, 71 автомашинтай нийт 778 хүн, 106 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.


Түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй