
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Урлаг, соёлын боловсролын үйлчилгээний газар (KACES) хамтран 2023–2025 оны хугацаанд хэрэгжих урлаг, соёлын боловсролын хөтөлбөрийг эхлүүлээд байна.
Тус хөтөлбөр нь Монгол Улсын соёл, урлагийн байгууллагын ажилтнууд, уран бүтээлчид болон иргэдийг хамруулан, урлаг, соёлын боловсролын чиглэлээр гурван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлж, нийгмийн бүтээлч чадамж, соёлын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, БНСУ-ын Урлаг, соёлын боловсролын үйлчилгээний газрын дарга Ким Серинтэй уулзаж, хамтын ажиллагааны хүрээ, хөтөлбөрийн хэрэгжилтийн төлөвлөгөө болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
БНСУ-ын урлаг, соёлын боловсролын үйлчилгээний газрын дэмжлэгээр Монгол Улсын соёл, урлагийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллана | ||
Үзсэн: 135 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.