
Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд зарим төрлийн тэтгэврийг иргэнээс баримт шаардахгүйгээр цахимаар хүсэлт гаргах боломжийг бүрдүүлэх, бодлогын даалгавар боловсруулах, программ хангамжид хөгжүүлэлт, сайжруулалт хийх, мэргэжил арга зүйгээр хангах чиглэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгууллаа.
Тус Ажлын хэсэг өнөөдөр анхны хурлаа хийж, үйлчилгээг цахимжуулахтай холбоотой хийх ажлуудаа тодорхойлон, холбогдох чиглэл, зааварчилгааг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газруудад хүргүүлэх, мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулах, үйл ажиллагааны зураглал хийх, программын даалгавар боловсруулах зэрэг асуудлаа ярилцсан ба шуурхай ажиллах чиглэлийг Ажлын хэсгийн ахлагч Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын Үйлчилгээ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа өглөө.
Зарим төрлийн тэтгэврийг иргэнээс баримт шаардахгүйгээр цахимаар тогтоох боломжийг бүрдүүлнэ | ||
Үзсэн: 136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.