Шууд Chart

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

2025-06-29 09:29:39

“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургууль зургаадугаар сарын 14-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Сургуулийн хаалтын үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нар, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, цэргийн атташе нар тэргүүтэй хүндэт зочид болон 24 орны цэрэг дайчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Энхийг эрхэмлэсэн манай улсын гадаад бодлогод “Хааны эрэлд” олон улсын сургууль нь томоохон байр суурийг эзэлж, эвийн хүч, найрсаг харилцаа, дипломат аргаар энх тайвныг сахин хамгаалах дуу хоолойгоо даян дэлхийд түгээхийн зэрэгцээ Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалт бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадавх, дэлхийн олон орны энхийг сахиулагчдын мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Энэ удаагийн сургуульд 24 орны 1300 орчим цэргийн алба хаагч оролцож, сургалт дадлагаар орон нутгийг хамарсан болзошгүй хямралт цагийн байдалд НҮБ-ын цэргийн хүчнийг төлөөлөн үүрэг гүйцэтгэх олон үндэстний бригад, батальоны штабын ажиллагааг жигдрүүлэх команд-штабын сургууль, тус штабаас гаргасан шийдвэрийг газар оронд хэрэгжүүлэх салаадын хээрийн сургуулийг амжилттай явууллаа.

Мөн чадавхыг нэмэгдүүлэх сургалтаар олон улсын хүмүүнлэгийн тухай хууль, иргэн-цэргийн харилцаа, эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал, түргэн байрлах хүчин, мал аж ахуй, нисдэг тэрэгний нислэгийн удирдлага, инженерийн сургалтыг цогц байдлаар онол, дадлага хослуулж явуулснаараа онцлог байлаа.

“Хааны эрэлд-2025” сургуулийн хүрээнд зохион байгуулагддаг "Соёлын өдөрлөг"-өөр оролцогч орнуудын салаадын бүрэлдэхүүн өөрсдийн өв соёл, ёс заншлыг сурталчлан таниулахын зэрэгцээ цэргийн алба хаагч бүр ойр дотно харилцах, нөхөрлөх боломж бүрдсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс 24 орон НҮБ-ын далбаан дор эв нэгдлээр цугларч, энх тайвны төлөө нэгдсэн “Хааны эрэлд-2025” сургууль ийнхүү өндөрлөлөө.

 

 


“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 6 цаг 31 минутын өмнө
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Бидэнтэй нэгдээрэй