
Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт зохион байгуулж буй.
Очирваань бурхан нь монголчуудыг даасан ядам, номын сахиус бөгөөд энэхүү ёслол нь шашны нууц тарнийн зан үйлд хамаардаг. Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл Очирваань бурхныг монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадраан дааж явдаг хэмээн бурхны шашинд үздэг ажээ.
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо | ||
Үзсэн: 203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.