Шууд Chart

Завхан, Богд, Чигэстэй зэрэг голуудын усны түвшин 10-35 см нэмэгдсэн байна

2025-06-29 14:42:01

Өнөөдрийн  байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Эг Алтай нуруунаас эхтэй Бодонч, Хангай нуруунаас эхтэй Завхан, Богд, Чигэстэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-35 см нэмэгдсэн байна.

Өнөөдөр Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Иймээс гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер болох нөхцөл бүрдэх тул үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн түүнчлэн голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.


Завхан, Богд, Чигэстэй зэрэг голуудын усны түвшин 10-35 см нэмэгдсэн байна  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй