Шууд Chart

Ой, хээрийн 4 түймрийг унтрааж, 6 түймрийг цурамд орууллаа

2025-06-30 08:31:51

Улсын хэмжээнд өчигдөр/2025.06.29/ 21:30 цагийн байдлаар Төв аймгийн Батсүмбэр, Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан нийт 4 ойн түймрийг бүрэн унтраалаа.

Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 6 ой, хээрийн түймрийг цурамд оруулсан. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр сумдад гарсан 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 589 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 246 хүн, 49 автомашин буюу нийт 858 хүн, 128 автомашинтайгаар ажиллаж байна.


Ой, хээрийн 4 түймрийг унтрааж, 6 түймрийг цурамд орууллаа  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй