Шууд Chart

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

2025-06-30 09:40:25

Өнөөдрийн байдлаар  улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1072-д хүрч, халдварын голомт хот, хөдөө орон нутгийн аль алинд нь тэлсээр байна. Улсын хэмжээнд халдварын 75657 гаруй хавьтал бүртгэгдээд байгаа бол 648 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, долоон хүн нас барсан.

Насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн их  өвчилж байгаа аж. Мөн товлолт вакцинд хамрагдаагүй хүүхдүүд хамгийн ихээр өвчилж байгааг мэргэжлийнхэн хэлж байлаа. Иймээс долдугаар сарын 1-ний улс орон даяар сум өрхийн эмнэлгүүдэд улаанбурхан өвчний урьдчилан сэргийлэх нөхөн дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгууллагдана.

Энэ үеэр 6-8 сартай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалт хамруулна.  Мөн  товлолт дархлаажуулалтаас хоцорсон 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна.  

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй