Шууд Chart

Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна

2025-06-30 11:50:34

Ой хээрийн түймрийн нөхцөл байдлын байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар  мэдээлэл хийлээ.

Зургаадугаар сарын 25-30-ны хооронд  Сэлэлнгэ, Булган, Дархан, Дорнод, Төв аймагт нийтдээ 22 ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Үүнээс 12 түймрийг бүрэн унтраасан байна. Өнөөдрийн байпдлаар Хэнтий, Дархан-Уул аймаг Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Алтанбулаг суманд нийтдээ долоон ой хээрийн түймрийг цурманд оруулсан. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр суманд гарсан дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраах үйл ажиллагаанд ОБЕГ-ын 5410 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Зэвсэгт хүчний 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч орон нутгийн иргэд ажиллаж байна.

Он гарсаар өнөөдрийг хүртэлх зургаан сарын хугацаанд 12 аймгийн 65 суманд, Нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой хээрийн гал түймэр гарсан. Нийт дуудлага, мэдээллээс ойн 79, хээрийн 69 дуудлага. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49,3 хувиар өссөн. Ой хээрийн түймрийн улмаас нийт 650 га талбай өртөж 5 байшин, 49 гэр, 5940 бог мал, 479 бод мал өртөж 7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй