Шууд Chart

Хүүхдээ улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг шалгах боломжтой

2025-06-30 17:14:27

Хүүхдээ улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг дараах байдлаар шалгах боломжтой. 

  • E-Mongolia апп-аас хүүхдийнхээ 9, 2 насанд вакцин хийлгэсэн эсэхийг харах
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс (ягаан дэвтэр) шалгах
  • Харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын бүртгэлээс шалгуулах

Хэрэв таны хүүхэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг (УГУ) товлолт вакцины 1, 2 -р тундаа бүрэн хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад яаралтай хамруулна уу.

Вакцин нь хүүхдийг улаанбурхан өвчнөөс 97%-ийн үр дүнтэй хамгаалдаг. Хүүхдийнхээ дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг баталгаажуулах нь таны хамгийн чухал үүрэг юм. 


Хүүхдээ улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг шалгах боломжтой  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй