
Ой хээрийн түймрийн нөхцөл байдал, ойрын өдрүүдэд цаг агаарын ерөнхий төлөвийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Сүүлийн 10 хоног буюу зургадугаар сарын 20-30 хүртэлх өдрүүдэд ой хээрийн 32 удаагийн түймэр бүртгэгдсэн. Хээрийн түймрийг аймгаар нь авч үзвэл, Булган аймагт 2, Дархан-Уул аймагт 1, Дорнод аймагт 1, Төв аймагт 2, Хэнтий аймагт 2, Хөвсгөл аймагт 2, Сэлэнгэ аймагт 21 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Бүртгэгдсэн 32 ой хээрийн түймрээс 28 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, нэг ой хээрийн түймрийг унтраах ажил үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2025 оны байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга П.Соронзонболд: Өнгөрсөн хоногуудад нийт 7 ой хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, орон нутгийн засаг захиргааны нэгжид хүлээлгэн өглөө.
Одоогоор 3 ой хээрийн гол түймрийг цурамд оруулж, нэг ой хээрийн түймрийг хяналтад авах ажлыг зохион байгуулж байна. Нийт түймэрт 380 гаруй алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 600 гаруй алба хаагч ажиллаж байна. Түймрийг унтраах ажиллагааны хүрээнд зэвсэгт хүчний жанжин штабын 303 ангийн нисдэг тэрэг, агаараас эрэн хайх, аврах 111 ангийн нисдэг тэрэг төвийн голомт дээр эрэн хайх ажиллагаа, хяналтад авах, эргүүл, алба хаагчдыг зөөх тээвэрлэх ажлыг хийж байна.
Ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өсжээ | ||
Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.