Шууд Chart

Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна

2025-07-02 11:08:54

Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг  өчигдөр эхлүүлсэн.  Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг улаанбурхан өвчний халдварыг бууруулах, хавьтлыг илрүүлэх, батлагдсан тохиолдлын голомтын дархлаажуулалтыг хийх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа аж.  

2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтад хамрагдах 0-15 насны 8675 хүүхдээс 56.16 хувь , 6,7,8 сартай хамрагдвал зохих 466 хүүхдээс нэмэлт дархлаажуулалтад 40.56 хувь нь тус тус хамрагдсан.  Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт  55.37 хувийн хамрагдалттай байна.

Цаашид Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу товлолын дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаагүй 10 сараас 15 насны хүүхдүүдийн нөхөн дархлаажуулалт хамруулах ажлыг эрчимжүүлжээ. Мөн 6,7,8 сартай буюу товлолын дархлаажуулалтын нас болоогүй хүүхдүүдийг улаанбурхан өвчний эсрэг нэмэлт тунгаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажлын өдрүүдэд 08:30-21:00 цаг, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд дархлаажуулж байна.

0-15 насны хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан мэдээллийг ягаан дэвтэрт тэмдэглэж, E-Mongolia цахим санд бүртгэлжүүлэх тул та бүхэн хүүхдээ бүрэн тунд хамруулаарай.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Чингэлтэй дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт 55.37 хувьтай явагдаж байна  
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй