Шууд Chart

Ой хээрийн түймрийн таван дуудлага шинээр бүртгэгджээ

2025-07-02 11:37:55

Улсын хэмжээнд  өчигдөр ой хээрийн таван  түймрийн дуудлага шинээр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр  суманд бүртгэгдсэн. Уг түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн гурван түймрийг бүрэн унтраасан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө,  Мандал сумын түймрийг унтраажээ.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд найман ой хээрийн түймрийн голомтод Онцгой байдлын 350, орон нутгийн 100 гаруй албан хаагчид ажиллаж байна.

Улсын хэмжээнд он гарснаас хойш 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт  нийтдээ 149 ой хээрийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Энэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түймрийг гаралтыг урьдчилан байдлаар тогтоохоор хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байна. Иймээс иргэд аюулгүй байдлаа хангаж, орон нутагт зорчиж, аялал зугаалгаар явахдаа  галын аюулгүй байдлаас урьдчилсан сэргийлэхийг анхааруулж байна.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ой хээрийн түймрийн таван дуудлага шинээр бүртгэгджээ  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй