
Үндэсний их баяр наадмын ”Хүндэтгэлийн концерт”-ыг “АЛТАН СОЁМБОТ МОНГОЛ” нэрээр Монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг нэгэн дор толилуулахаар манай улсын сор болсон уран бүтээлчид бэлтгэж байгаатай танилцлаа. Энэ жилийн хүндэтгэлийн тоглолтыг техник технологийн дэвшилд тулгуурлан, уламжлал шинэчлэлийг хослуулж, ардын болон сонгодог бүтээлүүдээр баяжуулан толилуулахад бэлэн болжээ.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн Концерт”-ын Ерөнхий найруулагчаар Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Бүжиг дэглээч Д.Баярбаатар ажиллаж байна.
Үндэсний их баяр наадам бол Монгол түмний итгэл үнэмшил, Тусгаар тогтнол, Төрийн их бэлгэдэл, ард түмний эвлэлдэн нэгдэх оюун санаа, ухамсар, үнэт зүйлсийг илэрхийлсэн гүн утга агуулгатай баяр юм. Иймд Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн бүхий л арга хэмжээнд Монгол түмний бахархал, омогшил, үнэт зүйл шингэсэн байх учиртай.
Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн тоглолтод” 21 аймгийн 450 гаруй уран бүтээлч оролцож, Монгол түмнээ аялгуу эгшгээрээ мялайхаар ажиллаж байна.
Үндэсний их баяр наадмын “Хүндэтгэлийн концерт”-ын бэлтгэл хангагдаж байна | ||
Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.