
Монгол Улсын Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, мөн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу музей хамтран “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн зохион байгуулж байна.
Нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Эрдэнэзуу музейн захирал Н.Төмөрбаатар нар оролцсон. Мөн хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж үзэсгэлэнг үзэж сонирхов.
Үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Эрдэнэзуу музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 130 орчим үзмэрийг дэлгэлээ. Онцлог үзмэрүүдийг дурдвал XVIII зууны үеийн “Өндөр гэгээн Занабазар голлосон соёмботой Жавзандамба хутагтуудын дүр” шүтээн зураг, 97х77 см хэмжээтэй “Өндөр гэгээн” зэс хөөмөл баримал мөн Монгол улсын хосгүй үнэт бүтээл “Занабазарын мутрын дардас”,“Хатан эх Ханджамцын хөрөг” зэрэг бүтээлүүд байна.
Энэ үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 7-28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
“Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэн нээлтээ хийв | ||
Үзсэн: 186 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.