Шууд Chart

Бүх нийтийн цэвэрлэгээгээр 323.3тн хог хаягдлыг ачиж тээвэрлэжээ

2025-07-07 16:28:52

Сүхбаатар дүүрэг Үндэсний баяр наадмыг угтан дүүргийн хэмжээнд энэ сарын 4-5 ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 2246 аж ахуй нэгж байгууллагын 4000 гаруй ажилтан албан хаагчид оролцов.

Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн 692 мянга 919м2 талбайн хог хаягдал, ногоон байгууламж, тоглоомын талбайг цэвэрлэж, нийтдээ 101 удаагийн рейсээр 323,3тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.

 


Бүх нийтийн цэвэрлэгээгээр 323.3тн хог хаягдлыг ачиж тээвэрлэжээ  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй