
“Маргаашийн төлөө хамтдаа” уриатай “Монголын эдийн засгийн чуулган 2025” Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ.
“Монголын эдийн засгийн чуулган бол Монгол Улсын олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг Засгийн газраас дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах талаар олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр Ерөнхий сайд хэлээд Засгийн газрын гишүүд ач холбогдол өгч, идэвхтэй оролцож ажиллахыг даалгасан.
Чуулганаар тогтвортой засаглал, ил тод зохицуулалт, бодлогын уялдаа холбоо, институтийн чадавх, санхүүжилт болон хөрөнгө оруулалтын боломж, дижитал шилжилт, технологийн хөгжилд хүний нөөцийг бэлтгэх, байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, хүнсний хэрэгцээг дотооддоо хангах, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэ жилийн “Монголын эдийн засгийн чуулган-2025” арга хэмжээг хувийн хэвшлийн санхүүжилтээр зохион байгуулж байна.
“Маргаашийн төлөө хамтдаа” уриатай “Монголын эдийн засгийн чуулган 2025” өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.