
“Miss Universe-2024” тэмцээний үндэсний ялагч, мисс З.Номинзул "Eejii.org" хүмүүнлэгийн сан болон “Гэгээнтэн энтертайнмент” ХХК-тай хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн “Хүүхдийн чийрэгжүүлэх өрөө”-г тохижуулж өгчээ. Тухайлбал, тус тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудын бие бялдар, насны онцлог, сэтгэхүйн хөгжилд тохирсон ном товхимол, бичгийн хэрэгсэл, ширээ сандал, тоглоом зэргийг хандивласан байна.
Энэхүү үйл ажиллагаанд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, мисс З.Номинзул, “Гэгээнтэн энтертайнмент” ХХК-ийн захирал Б.Халиунаа болон ГССҮТ-ийн Ниймийн эрүүл мэндийн алба, Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон, "Eejii.org" хүмүүнлэгийн сангийн сайн дурын ажилтнууд оролцлоо.
ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн “Хүүхдийн чийрэгжүүлэх өрөө”-г тохижуулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хүүхэд багачууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, үе тэнгийнхэнтэйгээ хамт сурч хөгжих, тоглож наадах зэргээр өвчин зовиураас тодорхой хэмжээнд ангижрах боломжтой юм.
Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн “хүүхдийн чийрэгжүүлэх өрөө”-г тохижуулжээ | ||
Үзсэн: 220 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.