
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн. Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ
- Оюун ухааны спортын тамирчин, ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Нармандахын Мөнхшүр
- Оюун ухааны спортын тамирчин, олон улс судлаач, Олон улсын их мастер Нармандахын Энхшүр
- Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Санчир,
- Олон улсын шатрын их мастер, сурагчдын дэлхийн аварга, Монгол Улсын 25 дахь аварга Алтан-Өлзийн Энхтуул нарт гавьяат тамирчин цол тэмдэг гардууллаа.
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оюун ухааны спортоос төрсөн анхны гавьяат тамирчин бол Т.Санчир сагсан бөмбөгийн спортын найм дахь гавьяат тамирчин, А.Энхтуул шатрын спортын тав дахь гавьяат тамирчин болж байна.
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ | ||
Үзсэн: 184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.