
Монгол түмэнд Салхи Дамбийн дүрээрээ алдаршсан жүжигчин Д.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Жүжигчин Д.Бямбацогт Монголын Улсын гавьяат жүжигчин цол хүртсэний дараа сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Эртний өвөг дээдсийн уламжлагдаж ирсэн өндөр төрийнхөө хишгийг өнөөдөр хүртэж байна. Намайг энэ эрхэм хүндтэй цол тэмдгийг аваасай гэж хүсэж байсан ард түмэндээ баярлалаа. Миний уран бүтээлийг үзэж намайг дэмждэг түмэн олондоо баярлалаа. "Ерөнхийлөгч "Ард түмэн чамаар маш их бахархдаг юм билээ.
Хичээгээрэй" гэж хэлсэн. Баяр наадмын босгон дээр миний энгэрт гялалзаж байгаа гавьяатын шагнал бүх ард түмний шагнал гэж хэлмээр байна. Багш нараар бахархаж байна. Багш нар шагнал хэзээ ч оройтдоггүй гэж байсан. Энэ үнэхээр үнэн юм байна. Хамгийн түрүүнд ижий, аав минь бодогдож байна. Надад олонтойгоо яваарай гэж захидаг байж билээ.Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр 12 цаг 50 минутын орчинд залгаж эхэлсэн. Миний хувьд 34 жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлсэндээ баяртай.
Д.Бямбацогт: Миний хувьд 34 жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлсэндээ баяртай | ||
Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.