Шууд Chart

Хүүхэд суррон унаж байгаад автомашинтай мөргөлдөж гэмтжээ

2025-07-08 16:00:01

Суррон, скүүтэр, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, явган зорчигчийг мөргөж гэмтээх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.

2025 оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн буюу суррон унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 94, скүүтэртэй хөдөлгөөнд оролцож гэмтсэн 24, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож гэмтсэн 68 осол, гэмтэл тус тус бүртгэгдсэн.

Өчигдөр буюу /2025.07.07/ өдөр Хан-Уул дүүрэгт суррон унаж явсан өсвөр насны хүүхэд Toyota Camry загварын автомашинтай мөргөлдөж гэмтсэн хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

"Суррон" төрлийн хэрэгслээр 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн байдаг. Иймд эцэг эхчүүд 18 нас хүрээгүй хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарч, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг болгон зөвлөж байна

 

 


Хүүхэд суррон унаж байгаад автомашинтай мөргөлдөж гэмтжээ  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй