
АНУ болон Арабын таван улс Сири дэх исламын босогчдод анх удаа агаараас цохилт өгч эхэлсэн талаар Пентагон мэдээллээ. Энэхүү ажиллагаанд байлдааны онгоц, дрон, томахаук пуужин ашигласан бөгөөд босогчдын түшиц газруудын нэг болох Ракка гэх мэт хэд хэдэн газарт ажиллагааг явуулсан байна. Сирийн гадаад хэргийн сайдын хэлснээр Сири, Иракийн газар нутгийн томоохон хэсгийг хяналтандаа аваад буй өөрсдийгөө исламын улс гэж зарласан суннитийн зэвсэгт бүлэглэлийнхэнд цохилт өгөх талаар НҮБ-ын төлөөлөгчид мэдэгджээ. Идэвхтнүүдийн мэдээлснээр агаарын довтолгооны үеэр 70 орчим зэвсэгт дайчин амь үрэгдсэн байна.
АНУ 8-р сараас хойш Ирак дахь исламын босогчдод 190 удаа агаараас цохилт өгөөд байгаа юм. Тус улсын Төв Коммандаас мэдээлснээр Бахрайн, Йордан, Катар, Саудын Араб, болон АНЭУ Сирид явуулсан ажиллагаанд оролцох, дэмжих зэрэг үүрэг гүйцэтгэсэн байна. Үүний дүнд исламын босогчдын ашигладаг барилга байгууламжууд, тээврийн хэрэгслүүдийг устгажээ. BBC-ийн мэдээлснээр АНУ Сири болон Иракт агаарын довтолгооноо цаашид үргэлжлүүлэх ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Барууны орнууд исламын босогчдод агаараас цохилт өгөв | ||
Үзсэн: 1736 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.