
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь Хүй 7 худагт түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/207, 208 дугаар тушаал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/59 дүгээр тушаалын дагуу Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуудан зохион байгуулж буй хурдан морьдын уралдаанд “Нийслэлийн түргэн тусламжийн төв” нь 2025 оны долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд олон нийт, иргэдийн болон унаач хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өдөрт түргэн тусламжийн 6 баг гарган төвийн дарга С.Ариунболд удирдан бэлэн байдлыг ханган ажиллаж байна гэж Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдээллээ.
Хүй 7 худагт түргэн тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна | ||
Үзсэн: 177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.