
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах албаны бэлэн байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага, бие бүрэлдэхүүн энэ оны долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн "Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг"-т шилжин ажиллаж эхэллээ.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 4700 гаруй алба хаагч эргүүл, хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Мөн гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх, хяналтад авах, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих, шийдвэрлэх чиглэлээр авто эргүүлд 100 чиглэлд 400, явган эргүүлийн 187 чиглэлд 271 алба хаагч, 103 олон нийтийн цагдаа үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна | ||
Үзсэн: 271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.