
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ.
Хошууч генерал цолыг:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба,
- Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Давагдоржийн Ганхуяг,
Бригадын генерал цолыг:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Бямбажавын Нандинболор,
- Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Жамбалын Молорболд,
- Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Цогтбаатарын Ганзориг,
- Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбат,
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын дарга, хурандаа Баянгийн Түвшинтөр нарт хүртээлээ.
Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ | ||
Үзсэн: 286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.