Шууд Chart

Хагас жилийн байдлаар зам тээврийн ослын шалтгаанаар нийт 9130 хүн тусламж үйлчилгээ авчээ

2025-07-10 15:03:28

2025 оны эхний хагас жилийн байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нийт 85613 хүн тусламж үйлчилгээ авчээ. Нийт тохиолдлын 35401 нь 0-18 насны хүүхэд байна. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны хувьд, унаж бэртсэн 37930 гэмтэл бүртгэгдсэнээс 15983 нь хүүхэд бол 19543 зам тээврийн ослын 3532 нь хүүхэд байгаа юм.

2024 онд улсын хэмжээнд нийт зам тээврийн ослын 27660 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 19107, орон нутагт 8553 тохиолдол бүртгэгдсэн байна. ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт зам тээврийн ослын шалтгаанаар нийт 18688 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар /2025.06.25-ныг хүртэлх хугацаанд/ нийт 12926 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 9354, орон нутагт 3572 тохиолдол бүртгэгдсэн байна. ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт зам тээврийн ослын шалтгаанаар нийт 9130 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Улсын хэмжээнд 2024 онд зам тээврийн ослын улмаас нийт 528 хүн нас барсан харамсалтай тоо мэдээлэл байна. Үүнээс нийслэлд 141, орон нутагт 387 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар /2025.06.25-ныг хүртэлх хугацаанд/ зам тээврийн ослын улмаас нийт 207 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 53, орон нутагт 154 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна.


Хагас жилийн байдлаар зам тээврийн ослын шалтгаанаар нийт 9130 хүн тусламж үйлчилгээ авчээ  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй