
Аялагчид, амрагчид, наадамчдын анхааралд: Долоодугаар сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны долоодугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халхгол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 30-32 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 28-30 хэм дулаан байна.
2025 оны долоодугаар сарын 13-наас 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан | ||
Үзсэн: 287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.