
"Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдаж буй Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн цолтой дараах бөхчүүд тус бүр гурав даваад байна.
Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Мөнх-Од, Бүрд сумын харьяат, Аймгийн арслан М.Даваасүрэн, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Аймгийн арслан Н.Баяржаргал, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Аймгийн арслан О.Баярбаасан, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Аймгийн арслан Д.Батболд нар энэ жилийн баяр наамдын зүлэг ноогоон дэвжээнээ хүч бяраа гайхуулан ид хавтай барилдаж байна.
Аймгийн цолтой 6 бөх улсын баяр наадамд гурав даваад байна | ||
Үзсэн: 199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.