
Долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон орчимд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Шарын гол, зүүн хажуугийн Онон, Балж, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-50 см-ээр нэмэгдэж, Булган аймгийн Хялгант тосгон орчимд Сэлэнгэ мөрөн, Хэнтий аймгийн Дадал сум орчимд Балж гол олон жилийн дундаж түвшинг 50-65 см давсан байна.
Маргааш буюу долоодугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэх хандлагатай байна.
Өнөөдөр Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна | ||
Үзсэн: 190 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.