Шууд Chart

М.Бэлгүтэй, Н.Өсөхбаяр нар Улсын начин цолын болзол хангалаа

2025-07-12 15:31:25

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Аймгийн арслан М.Бэлгүтэй  Улсын заан Д.Анарыг өвдөг шороодуулж, Монгол Улсын начин цолын болзол хангалаа.

Мөн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Улсын гарьд Б.Гончигдамбаар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс Улсын арслан Э.Оюунболдоор, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат,  Аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржоор тус тус тав давж, Монгол Улсын начин цолын болзол хангаад байна.


М.Бэлгүтэй, Н.Өсөхбаяр нар Улсын начин цолын болзол хангалаа   
Үзсэн: 203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй