
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 12-13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орно.
Аялагчид, амрагчид, наадамчдын анхааралд: Долоодугаар сарын 12-13-нд шилжих шөнө Говь-Алтайн нутгаар, 13-ны өдөр Архангай, Өвөрхангай, Булган аймгийн залгаа нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 07-р сарын 12-ны 20 цагаас 2025 оны 07-р сарын 13-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж 16-21 хэм, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг. Өдөртөө үүлшиж, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2025 оны 07-р сарын 14-нөөс 07-р сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Халх голын сав газраар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 211 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.