Шууд Chart

Монгол Улсын тод манлай уяач Г.Буянтогтохын сартай хээр даага түрүүллээ

2025-07-12 16:10:45

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан даага барианд орлоо. 
 
Төв аймгийн Дэлгэрхаан сумын Монгол Улсын тод манлай уяач Г.Буянтогтохын сартай хээр даага түрүүллээ.
 
Аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хул халзан, Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Аймгийн алдарт уяач Г.Батсайханы хүрэн халзан, Айргийн дөрөвт, Дорнод аймгийн Матад сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Цэндбаатарын буурал, Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын алдарт уяач Н.Нацагдоржийн хээр даага тус тус хурдаллаа гэж Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.  

Монгол Улсын тод манлай уяач Г.Буянтогтохын сартай хээр даага түрүүллээ  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй