Шууд Chart

Аймгийн цолтой гурван бөх Улсын харцага цолын болзол хангалаа

2025-07-12 17:33:01

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд тунаж барилдсан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай Улсын харцага Б.Зоригтбаатараар зургаа давж, Монгол Улсын харцага цолын болзол хангалаа.

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Аймгийн арслан О.Наранбаатар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Аймгийн арслан М.Бэлгүтэй  нар Улсын начин цолыг алгасаж, Улсын харцага цолын болзол хангаад байна.


Аймгийн цолтой гурван бөх Улсын харцага цолын болзол хангалаа  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй