
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд барилдсан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай Улсын аварга П.Бүрэнтөгсөөр найм давж, Улсын гарьд цолын болзлыг хангалаа.
Тэрбээр одоо барилдаж байгаа Увс аймгийн Ховд сумын харьяат, Дархан аварга Н.Батсуурь Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр нарын давсантай нь энэ жилийн Төрийн их наадмын түрүү булаалдана.
Улсын начин Э.Батмагнай наадмын түрүү булаалдана | ||
Үзсэн: 199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.