Шууд Chart

Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

2025-07-12 21:05:31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд тав давж “Улсын начин” цол, зургаа давж “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын начин, харцага цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Шаравдоржийн Отгонтөгс,
  • Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх Мөнхжаргалын Бямбадорж.
МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Мөнхжаргалын Бэлгүтэй,
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Оюунгэрэлийн Наранбаатар.


Монгол Улсын начин, харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй